2024 оны санхүү, үйл ажиллагаагаа холбогдох төрийн байгууллагад тайлагналаа

Монгол Улсын “Төрийн бус байгууллагын тухай” хуульд заасны дагуу “Дэлгэр говийн хүн" сан 2024 оны санхүү, үйл ажиллагааны тайлангаа хуулийн хугацаанд www.e-mongolia.mn платформ ашиглан төрийн холбогдох байгууллагад хүлээлгэн өгсөн.
2024 онд тус сангаас даан 1 хөтөлбөр, оролцогч талуудын хамтын ажиллагаатай 1 арга хэмжээнд санхүүгийн дэмжлэг үзүүлэн ажиллаа. Тухайлбал:
• Орон нутагт эрэлт, хэрэгцээтэй мэргэжлээр дотоодын ХААИС, ШУТИС, МУИС, МУБИС, АШУҮИС, ИЗИС, СИТИ болон ТЗДС-д суралцаж буй 19 оюутанд сургалтын төлбөр хэлбэрээр тэтгэлэг олгосон.

• Ерөнхий боловсролын 7 сургуулийн 24 багийн 270 гаруй тамирчин хүүхдүүд оролцсон сагсан бөмбөгийн “Ирээдүй хүүхдийн лиг”-ийг зохион байгуулахад санхүүгийн дэмжлэг үзүүлсэн.

