Олон нийтийн санхүүжилт
Таны дэмжлэг нийгэмд бодит үр дүнг бий болгоно.

Санхүүжилт хэрэгтэй төслүүд
Хэрэгжүүлэхээр санхүүжилт цуглуулж буй төслүүд.

"Хүнд ээлтэй хот" тактикийн төсөл
Хотын орон зайг хүнд, ялангуяа хүүхдэд ээлтэй орчин болгох арга хэмжээг бага зардал, хурда өөрчлөлт хийж нийгэмд харуулах нь төслийн гол зорилго юм. Төсөл хэрэгжих бүсийн иргэд, оршин суугчидад ач холбогдолыг ойлгуулж нэгдсэн ойлголттой болгож тэдний оролцоо, нөөцийг нэгтгэхийг эрмэлзэж байна. Төсөл хэрэгжсэнээр иргэдийн амьдрах орчныг сайжруулах, нийтийн орон зайг илүү аюулгүй, тав тухтай болгох, орон нутгийн оролцоог нэмэгдүүлэх юм.
Төслийн онцлог шинжүүд:
- Бага зардалтай, хурдан хэрэгждэг – түр гудамжны сандал, унадаг дугуйн зам, ногоон байгууламж зэргийг туршилтаар хийдэг.
- Иргэдийн оролцоо – орон нутгийн иргэд санаачилга гарган, дизайны шийдлийг хамтдаа гаргадаг.
- Туршилтын шинж чанартай – түр хугацаанд хийж үзээд үр дүнг нь үнэлсний дараа байнгын шийдэл болгох эсэхийг шийддэг.
- Олон төрлийн төсөл – явган хүний зам нэмэх, гудамжны урлаг, унадаг дугуйн зам, ногоон байгууламж, амралт чөлөөт талбай зэргийг хамарна.

"Ирээдүй" сагсан бөмбөгийн хүүхдийн лиг 2025-2026
Дэлгэр говийн хүн сангаас хүүхдүүдийн бие бялдрын хөгжил, эрүүл мэндийг дэмжих, сахилга бат, хамтын ажиллагаа, манлайллын чадварыг хөгжүүлэх болон охид, хөвгүүдийн адил тэгш спортод хамрагдах боломжийг нэмэгдүүлэх зэрэг зорилгоор "ИРЭЭДҮЙ" хүүхдийн сагсан бөмбөгийн лигийн ерөнхий ивээн тэтгэгч, дэмжигчээр байгууллагаар 2024-2025 онд ажилласан.
Тус арга хэмжээнд Ерөнхий боловсролын 7-н сургуулийн 24 багийн 270 гаруй тамирчин хүүхдүүд оролцсон. Сангаас 2025-2026 оны хүүхдийн лигийн арга хэмжээнд ивээн тэтгэгчээр оролцох бөгөөд лигийн хүртээмж, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор сумын сургуулийг баг, тамирчдыг оролцуулахад анхаарч байна.

"Дэлгэр говь" ногоон хөгжлийн төсөл
Сайншанд хотын зорилтот бүсэдмод тарих төслийг санаачилсан байгаль орчны нөхөн сэргээх, цөлжилттэй тэмцэх, экологийн тэнцвэрийг хангах зорилготой хэрэгжүүлнэ. Энэхүү төсөл нь 2030 он гэхэд 1 сая мод тарьж, ургуулах зорилготой.
Төслийн үндсэн зорилго
- Цөлжилттэй тэмцэх: Говийн бүсэд тарьсан мод нь хөрсний элэгдэл, салхи шуурганы нөлөөг бууруулах, хөрсний чийгийг хадгалах үүрэгтэй.
- Био олон янз байдлыг хамгаалах: Мод тарьснаар орон нутгийн ургамал, амьтны төрөл зүйлийг хамгаалах, сэргээх боломжтой.
- Нийгмийн оролцоог нэмэгдүүлэх: Төсөлд орон нутгийн иргэд, малчид, төрийн бус байгууллагууд хамрагдаж, хамтран ажиллах замаар орон нутгийн хөгжилд хувь нэмэр оруулах боломж бүрдэнэ.
- Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх: Мод тарьснаар агаарын бохирдлыг бууруулах, нүүрсхүчлийн хийн шингээлтийг нэмэгдүүлэх боломжтой.
- Амьдрах орчныг бүрдүүлэх: Ирээдүйн говийн хүний амьдрахад таатай орчныг бүрдүүлж амьдралын чанарыг нь сайжруулах боломжтой.
Санхүүжилт бүрдсэн төслүүд
Шаардлагатай санхүүжилтээ амжилттай босгосон төслүүд.