"Дэлгэр говь" ногоон хөгжлийн төсөл
Дорноговь аймгийн бүх сумын ЕБС-ийн сургуулиудад ургамал клубыг ажиллуулж эхэллээ. Уг клубыг сургууль бүр дээр байгуулж цэцэг, ургамал хэрхэн суулгах, ургуулах, арчлах
Санаачлагч
Дэлгэр говийн хүн сан
Хэрэгжүүлэгч
DG Humans
₮
Төсөв
₮1,000,000,000
Хэрэгжих огноо
2026-04-30
Үндэслэл
Сайншанд хотын зорилтот бүсэдмод тарих төслийг санаачилсан байгаль орчны нөхөн сэргээх, цөлжилттэй тэмцэх, экологийн тэнцвэрийг хангах зорилготой хэрэгжүүлнэ. Энэхүү төсөл нь 2030 он гэхэд 1 сая мод тарьж, ургуулах зорилготой.
Төслийн үндсэн зорилго
- Цөлжилттэй тэмцэх: Говийн бүсэд тарьсан мод нь хөрсний элэгдэл, салхи шуурганы нөлөөг бууруулах, хөрсний чийгийг хадгалах үүрэгтэй.
- Био олон янз байдлыг хамгаалах: Мод тарьснаар орон нутгийн ургамал, амьтны төрөл зүйлийг хамгаалах, сэргээх боломжтой.
- Нийгмийн оролцоог нэмэгдүүлэх: Төсөлд орон нутгийн иргэд, малчид, төрийн бус байгууллагууд хамрагдаж, хамтран ажиллах замаар орон нутгийн хөгжилд хувь нэмэр оруулах боломж бүрдэнэ.
- Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх: Мод тарьснаар агаарын бохирдлыг бууруулах, нүүрсхүчлийн хийн шингээлтийг нэмэгдүүлэх боломжтой.
- Амьдрах орчныг бүрдүүлэх: Ирээдүйн говийн хүний амьдрахад таатай орчныг бүрдүүлж амьдралын чанарыг нь сайжруулах боломжтой.
Байгууллага (1)

ROC
Platinum Sponsor
₮10,000,000
Бидний өнөөдрийн алхам бүр нь ирээдүйн ногоон говь рүү хөтөлнө. Манай байгууллага байгальд ээлтэй шийдвэр гаргах, технологи, инновацид итгэх, ногоон хөгжлийг дэмжих нь бидний амбиц, бидний хариуцлага юм.