DG Humans Logo

Төсөл, хөтөлбөрүүд

Бидний хэрэгжүүлж буй идэвхтэй төсөл, хөтөлбөрүүдтэй танилцана уу. Говийн бүсийн тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулах, чадварлаг манлайлагчдыг бэлтгэх, орон нутгийн иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд бидний ажил чиглэгддэг.

"Би бариста” залуучуудад ур чадвар олгох, ажлын байрт бэлтгэх сургалт зохион байгуулагдлаа
2025 оны 7-р сарын 20
Entrepreneurship
Говь-Алтай

"Би бариста” залуучуудад ур чадвар олгох, ажлын байрт бэлтгэх сургалт зохион байгуулагдлаа

Залуучуудын зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор кофе бэлтгэж, үйлчлэх соёл, мэдлэг, ур чадвар олгох “Би бариста” сургалтыг 2025 оны 4 сарын 3-аас 6-ны өдрүүдэд Дэлгэр говийн хүн сан болон Юнайтед Ресурсес ХХК хамтран амжилттай зохион байгууллаа.

Үр дүнд чиглэсэн сургалт зохион байгуулах зорилгоор 9 оролцогчийг сонгон шалгаруулан Сайншанд хотноо танхимын сургалтад хамруулсны зэрэгцээ Улаанбаатар хотод ROC Caffeine Bar -ийн кофены үйлдвэр, кофе шопуудтай танилцах аялал, дадлага хийх боломжийг олгосон нь энэхүү сургалтын онцлог юм.

Нийгмийн хариуцлагын хүрээнд Дорноговь аймгийн хүүхэд залуучуудад ур чадвар эзэмшүүлэх, боловсрол олгох болон зохистой хөдөлмөр эрхлэлтийг нь дэмжихэд хамтран ажилласан “Юнайтед Ресурсес” ХХК-ийн удирдлага, сургагч багш болон нийт хамт олонд талархал илэрхийлье.

Дэлгэрэнгүй