DGHUMANS STARTUP CHALLENGE - ХҮҮХДЭД ЗОРИУЛСАН ГАРААНЫ БИЗНЕСИЙН СУРГАЛТ, УРАЛДААН

Санаачлагч
Дэлгэр говийн хүн сан
Төсөв
2000000
Уг хөтөлбөрийн бүртгэл 2025 оны 11 сарын 30 дуусч хаагдсан байна.
Хөтөлбөр эхлэх
2025 оны 11 сарын 29
Бүртгэлийн хязгаар
15 хүн
Дэлгэр говийн хүн сангаас хүүхдүүдэд зориулсан гарааны бизнесийн сургалт, уралдааныг 2025 оны 11 сарын 29, 30-ны өдөр зохион байгуулна.
Сургалт, уралдааны зорилго:
Хүүхэд залуучуудад шинэ санаа, санаачилгыг амжилттай бизнес болгон хувиргах, хөгжүүлэх, загварчлах, турших болон хөрөнгө оруулагчдад зориулсан танилцуулга хийх арга замуудыг заана.
Хэчнээн хүүхэд хамруулах вэ?
14-18 насны 15 хүүхдийг шалгаруулж хамруулна.
Уралдаан хэрхэн явагдах вэ?
40 оролцогч 10 багт хуваагдан мөнгөн шагналтай 3 байрын төлөө бүтээлчээр өрсөлдөнө.
Хөтөлбөр:
Сургалт, уралдаан 2025 оны 11 сарын 29, 30-ны өдөр буюу 2 өдрийн турш 09:00 цагаас 18:00 цагийн хооронд зохион байгуулагдана.
11 сарын 29-ны өдөр
- Нээлтийн арга хэмжээ
- Сургалт, уралдааны танилцуулга, бэлтгэл
- Стартап бизнес, энтрепренёр хүний тухай ойлголт
- “I have an IDEA” сургалт, сорилт
- “Design thinking” сургалт, сорилт
- “Business model generation” сургалт, сорилт
11 сарын 30-ны өдөр
- “MVP prototype” бүтээгдэхүүн, үйлчилгээний анхны загвар, туршилтын хувилбарын сургалт, сорилт
- “Pitch” бизнес найраа хийх бэлтгэлийн сургалт, сорилт
- Бизнес найраа хийх оролдлого сургалт, сорилтын шалгаруулалтын арга хэмжээ