Говийн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаанд Дэлгэр говийн хүн сангийн төлөөлөл оролцлоо

Говийн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаан Дорноговь аймгийн Сайншанд хотод зохион байгуулагдаж Дэлгэр говийн хүн сангийн төлөөлөл оролцлоо.
Тус хуралдаанд Засгийн газрын гишүүд, говийн бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүд, аймгуудын удирдлагууд, эрдэм шинжилгээ, судалгаа байгууллага, олон улсын байгууллага болон төрийн бус байгууллагын төлөөллүүд оролцсон бөгөөд бүсийн хөгжлийг хязгаарлаж буй хүчин зүйлсийг орон нутагт нь хэлэлцэн шуурхай шийдвэрлэх, харилцан санал солилцож нэгдсэн ойлголтод хүрэх, “Монгол Улсын Бүсчилсэн хөгжлийн бодлого”-ыг хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой гэж оролцогч талууд онцолсон.
Дэлгэр говийн хүн сан нь “Говийн хүний хөгжлийг тогтвортой үр дүнд хүргэхэд дэмжлэг үзүүлэх” зорилготой бөгөөд засаглалын стратегийн чиглэлийнхээ хүрээнд ил тод, нээлттэй, хариуцлагатай, сайн засаглалд иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглүүлэгч болох зорилт дэвшүүлсэн ажиллаж байна.

Ялангуяа, хөгжлийн бодлого төлөвлөлт, хэрэгжилтэд иргэд, олон нийтийн оролцоо, хяналтыг сайжруулах замаар үр дүн болон зөвхөн эдийн засаг бус, нийгэм, байгаль орчны хөгжилд чиглүүлэх үйл ажиллагааг дэмжин ажиллаж байна. Энэ нь бүс нутаг, орон нутгийн тогтвортой хөгжүүлэхэд чухал болохыг олон улсын байгууллага, түншлэгч орнуудын “бүсчилсэн хөгжлийн бодлого”-д илэрхийлсэн байр сууриас харагдаж байна.
