DG Humans Logo
← Бүх нийтлэл рүү буцах
Арга хэмжээ

“Ирээдүй” хүүхдийн сагсан бөмбөгийн лигийг үр дүнтэй зохион байгуулагдаж өндөрлөлөө

Ж.Хишигсайхан
Jul 19, 2025

Дэлгэр говийн хүн сангаас  хүүхдүүдийн бие бялдрын хөгжил, эрүүл мэндийг дэмжих, сахилга бат, хамтын ажиллагаа, манлайллын чадварыг хөгжүүлэх болон охид, хөвгүүдийн адил тэгш спортод хамрагдах боломжийг нэмэгдүүлэх зэрэг зорилгоор "ИРЭЭДҮЙ" хүүхдийн сагсан бөмбөгийн лигийн ерөнхий ивээн тэтгэгч, дэмжигч байгууллагаар ажилласан.

Тус арга хэмжээнд Ерөнхий боловсролын 7-н сургуулийн 24 багийн 270 гаруй тамирчин хүүхдүүд оролцлоо. 

 

Арга хэмжээний хаалтын үеэр Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргалаас Дэлгэр говийн хүн сангийн Удирдах зөвлөлийн дарга Ж.Одхүүд хүүхдийн хөгжил хамгааллыг дэмжих, сагсан бөмбөгийн спортыг олон нийтэд сурталчлан таниулж тус арга хэмжээг амжилттай зохион байгуулсанд талархал илэрхийлэв.

Энэхүү нийтлэлийг хуваалцаарай

Сүүлд нэмэгдсэн нийтлэлүүд