DG Humans Logo
← Бүх нийтлэл рүү буцах
Боловсрол

Сангийн удирдлагын төлөөлөл тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан оюутнуудтай уулзав

Ж.Хишигсайхан
Aug 20, 2025

"Дэлгэр говийн хүн" сан нь говийн бүсэд эрэлт хэрэгцээтэй, дутагдалтай мэргэжлээр дотоодын их сургууль, коллежид суралцаж буй болон элсэгч оюутнуудыг дэмжих, орон нутгийн хөгжилд хувь нэмэр оруулах чадвартай хүний нөөцийг бэлтгэх зорилгоор сургалтын бүтэн төлбөр бүхий тэтгэлэг олгодог. 2024-2025 хичээлийн жилд 70 сая төгрөгийн тэтгэлгийн санг Хөвсгөл, Дэлгэрэх, Замын-Үүд, Айраг, Алтанширээ, Иххэт, Сайншанд гэсэн 7 сумын19 оюутны сургалтын төлбөрт зориулсан. 

2025 оны 2 сарын 1-ны өдөр сангийн удирдлагын төлөөлөл тэтгэлэг хүртсэн нийт оюутнуудтай уулзалт зохион байгуулж тэтгэлгийн журам, тэтгэлэг хүртсэн оюутнуудыг сургалтын хөтөлбөрөөс гадуур чадавхжуулах талаар ярилцав.

Тухайлбал, оюутнууд сургуулиа төгсөөд ажлын байрны шаардлага бүрэн хангахад нэмэлт ур чадваруудыг шаардаж буй тул тэтгэлгээр суралцагч оюутнуудын гадаад хэл, программ хангамж, ажлын байрны соёл болон харилцааны ур чадваруудыг сайжруулахад анхаарч нэмэлт хөтөлбөрт хамруулах юм. 

Энэхүү нийтлэлийг хуваалцаарай

Сүүлд нэмэгдсэн нийтлэлүүд