DG Humans Logo

Төсөл, хөтөлбөрүүд

Бидний хэрэгжүүлж буй идэвхтэй төсөл, хөтөлбөрүүдтэй танилцана уу. Говийн бүсийн тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулах, чадварлаг манлайлагчдыг бэлтгэх, орон нутгийн иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд бидний ажил чиглэгддэг.

Desert background

Бид үр нөлөө бүхий санаачлагыг дэмжихэд бэлэн

Өөрийн санаачлагыг эхлүүлж, олон нийтэд эерэг өөрчлөлт авчир.

Хятад хэлний анхан шатны сургалт
2025 оны 9-р сарын 11
Education
Дорноговь

Хятад хэлний анхан шатны сургалт

📢 Хятад хэл хамтдаа сурцгаая!Дэлгэр говийн хүн сангаас Сайншанд хотын хүүхэд, залуучууд болон тэдгээрийн асран хамгаалагчдын гадаад хэлний боловсролын хэрэгцээ, зан төлөвийг тодорхойлох “7 О” судалгаа-г 2024 онд зохион байгуулсан.Судалгаагаар:🌍 Олон улсын ерөнхий хэрэглээ, суралцах зорилгоос шалтгаалан англи хэл хамгийн эрэлттэй байна.🎓 Мөн ирээдүйд их сургуульд суралцахад хямд зардалтай, эх оронтой ойр, соёл, бизнесийн нөлөө зэрэг хүчин зүйлээр солонгос болон хятад хэл сурах сонирхол өндөр байгааг тогтоосон.Иймд сангийн сургалтын нэгжээс орон нутгийн хүүхэд, залуучуудад гадаад хэлний боловсрол эзэмших боломжийг олгох зорилгоор:“Хятад хэл хамтдаа сурцгаая!”Анхан шатны сургалтыг зохион байгуулах гэж байна.✅ Сургалтад Хятад хэл сурах чин хүсэл, эрмэлзэлтэй 20 хүүхдийг сонгон шалгаруулан хамруулна.⏳ Та бүхэн яаравчлан сургалтад хамрагдах хүсэлт бүхий бүртгэлээ хийлгээрэй!Холбоо барих: 94098899Хаяг: Сайншанд хот, 7-р баг, Мандах наран 5 хороолол, 502а байр, 3-р давхар

Дэлгэрэнгүй
"Би бариста” залуучуудад ур чадвар олгох, ажлын байрт бэлтгэх сургалт
2025 оны 4-р сарын 1
Education
Дорноговь

"Би бариста” залуучуудад ур чадвар олгох, ажлын байрт бэлтгэх сургалт

Залуучуудын зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор кофе бэлтгэж, үйлчлэх соёл, мэдлэг, ур чадвар олгох “Би бариста” сургалтыг 2025 оны 4 сарын 3-аас 6-ны өдрүүдэд Дэлгэр говийн хүн сан болон Юнайтед Ресурсес ХХК хамтран амжилттай зохион байгууллаа.Үр дүнд чиглэсэн сургалт зохион байгуулах зорилгоор 9 оролцогчийг сонгон шалгаруулан Сайншанд хотноо танхимын сургалтад хамруулсны зэрэгцээ Улаанбаатар хотод ROC Caffeine Bar -ийн кофены үйлдвэр, кофе шопуудтай танилцах аялал, дадлага хийх боломжийг олгосон нь энэхүү сургалтын онцлог юм.Нийгмийн хариуцлагын хүрээнд Дорноговь аймгийн хүүхэд залуучуудад ур чадвар эзэмшүүлэх, боловсрол олгох болон зохистой хөдөлмөр эрхлэлтийг нь дэмжихэд хамтран ажилласан “Юнайтед Ресурсес” ХХК-ийн удирдлага, сургагч багш болон нийт хамт олонд талархал илэрхийлье.

Дэлгэрэнгүй