"ХҮНСАН Боловсролын Хурдасгуур Лаб" байгуулан хөгжүүлэхээр шийдвэрлэв

Дэлгэр говийн хүн сан нь Стратеги төлөвлөгөө-2030 бодлогын баримт бичгийнхээ “Хүүхэд залуучуудын боловсрол ба эрүүл мэнд” зорилгын хүрээнд “Хүүхэд, залуучуудад боловсрол олгох, ур чадвар эзэмшүүлэхэд чиглэсэн сургалт, хөгжлийн хөтөлбөрүүдийг тогтмол хэрэгжүүлэх, дэмжих"-ээр төлөвлөсөн билээ.
Сангийн Удирдах зөвлөлийн 2025 оны 8 сарын 15-ны өдрийн ээлжит хурлаар хүүхдүүдэд дэлхийн иргэн болж төлөвшихөд шаардлагатай боловсролыг шилдэг, бүтээлч арга хэрэгслээр эзэмшүүлэх зорилгоор дэргэдээ “ХҮНСАН Боловсролын Хурдасгуур Лаб” байгуулан, хөгжүүлэх шийдвэрийг гаргалаа.
Тус нэгж нь хүүхдүүдэд гадаад хэл, мэдээлэл технологи, дижитал ур чадвар, “STEAM” боловсрол зэрэг сургалтын үйл ажиллагаа эрхлэх, уралдаан, тэмцээн, арга хэмжээ зохион байгуулах болон хувийн хэвшил, олон улсын байгууллагатай хамтран суралцах үйл явцыг үр дүнтэй, хүртээмжтэй болгох чиглэлээр ажиллах юм.
“ХҮНСАН Боловсролын Хурдасгуур Лаб” нь 2025 оны 9 сараас хүүхдүүдэд чанартай гадаад хэлний боловсролыг орон нутагтаа эзэмших боломжийг олгох зорилгоор АНГЛИ ХЭЛНИЙ СУРГАЛТ-ын үйл ажиллагаагаар эхлэхээр боллоо.
Сургалтын онцлог нь:
- Үр дүнд чиглэсэн, олон улсын стандартад нийцсэн сургалтын хөтөлбөр;
- Хүүхэд төвтэй, бүтээлч, инновцад суурилсан сургалтын арга;
- Таатай сургалтын орчин;
- Чадварлаг, манлайлагч дотоод, гадаадын багш зэрэг.
“ХҮНСАН Боловсролын Хурдасгуур Лаб”-ийн цахим хуудас
