
“Дэлгэр говийн хүн” тэтгэлэгт хөтөлбөр 2025
"Дэлгэр говийн хүн" сан нь орон нутагт эрэлт хэрэгцээтэй, дутагдалтай мэргэжлээр дотоодын их сургууль, коллежид суралцаж буй болон элсэгч оюутнуудыг дэмжих, орон нутгийн хөгжилд хувь нэмэр оруулах чадвартай хүний нөөцийг бэлтгэх зорилгоор сургалтын бүтэн төлбөр бүхий тэтгэлгийг оюутан залууст олгодог. Дорноговь аймгийн ирээдүйг бүтээлцэх залууст зориулж 2025–2026 оны хичээлийн жилд 11 мэргэжлийн чиглэлээр нийт 200 сая төгрөгийн тэтгэлгийн санг зориулна. Тэтгэлэгт хоёр болон түүнээс дээш курсийн шаардлага хангасан оюутнууд болон зорилтот бүлэгт хамаарах 1-р курсийн оюутнуудын материал хүлээн авч шалгаруулна.

"ХҮНСАН Боловсролын Хурдасгуур Лаб" байгуулан хөгжүүлэхээр шийдвэрлэв
Дэлгэр говийн хүн сан нь Стратеги төлөвлөгөө-2030 бодлогын баримт бичгийнхээ “Хүүхэд залуучуудын боловсрол ба эрүүл мэнд” зорилгын хүрээнд “Хүүхэд, залуучуудад боловсрол олгох, ур чадвар эзэмшүүлэхэд чиглэсэн сургалт, хөгжлийн хөтөлбөрүүдийг тогтмол хэрэгжүүлэх, дэмжих"-ээр төлөвлөсөн билээ.
Сангийн Удирдах зөвлөлийн 2025 оны 8 сарын 15-ны өдрийн ээлжит хурлаар хүүхдүүдэд дэлхийн иргэн болж төлөвшихөд шаардлагатай боловсролыг шилдэг, бүтээлч арга хэрэгслээр эзэмшүүлэх зорилгоор дэргэдээ “ХҮНСАН Боловсролын Хурдасгуур Лаб” байгуулан, хөгжүүлэх шийдвэрийг гаргалаа.
Тус нэгж нь хүүхдүүдэд гадаад хэл, мэдээлэл технологи, дижитал ур чадвар, “STEAM” боловсрол зэрэг сургалтын үйл ажиллагаа эрхлэх, уралдаан, тэмцээн, арга хэмжээ зохион байгуулах болон хувийн хэвшил, олон улсын байгууллагатай хамтран суралцах үйл явцыг үр дүнтэй, хүртээмжтэй болгох чиглэлээр ажиллах юм.
“ХҮНСАН Боловсролын Хурдасгуур Лаб” нь 2025 оны 9 сараас хүүхдүүдэд чанартай гадаад хэлний боловсролыг орон нутагтаа эзэмших боломжийг олгох зорилгоор АНГЛИ ХЭЛНИЙ СУРГАЛТ-ын үйл ажиллагаагаар эхлэхээр боллоо.
Сургалтын онцлог нь:
- Үр дүнд чиглэсэн, олон улсын стандартад нийцсэн сургалтын хөтөлбөр;
- Хүүхэд төвтэй, бүтээлч, инновцад суурилсан сургалтын арга;
- Таатай сургалтын орчин;
- Чадварлаг, манлайлагч дотоод, гадаадын багш зэрэг.
“ХҮНСАН Боловсролын Хурдасгуур Лаб”-ийн цахим хуудас


Говийн Манлайлагчдыг Дэмжинэ
Говийн бүс нутгийн иргэн бүрийг орон нутгийнхаа хөгжлийн манлайлагч, идэвхтэй оролцогч болгон төлөвшүүлнэ
Олон нийтийн санхүүжилт
Ил тод, хариуцлагатай санхүүжилтээр нийгмийн сайн сайхныг хамтдаа бүтээе.

"Ирээдүй" сагсан бөмбөгийн хүүхдийн лиг 2025-2026
Дэлгэр говийн хүн сангаас хүүхдүүдийн бие бялдрын хөгжил, эрүүл мэндийг дэмжих, сахилга бат, хамтын ажиллагаа, манлайллын чадварыг хөгжүүлэх болон охид, хөвгүүдийн адил тэгш спортод хамрагдах боломжийг нэмэгдүүлэх зэрэг зорилгоор "ИРЭЭДҮЙ" хүүхдийн сагсан бөмбөгийн лигийн ерөнхий ивээн тэтгэгч, дэмжигчээр байгууллагаар 2024-2025 онд ажилласан.
Тус арга хэмжээнд Ерөнхий боловсролын 7-н сургуулийн 24 багийн 270 гаруй тамирчин хүүхдүүд оролцсон. Сангаас 2025-2026 оны хүүхдийн лигийн арга хэмжээнд ивээн тэтгэгчээр оролцох бөгөөд лигийн хүртээмж, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор сумын сургуулийг баг, тамирчдыг оролцуулахад анхаарч байна.

"Хүнд ээлтэй хот" тактикийн төсөл
Хотын орон зайг хүнд, ялангуяа хүүхдэд ээлтэй орчин болгох арга хэмжээг бага зардал, хурда өөрчлөлт хийж нийгэмд харуулах нь төслийн гол зорилго юм. Төсөл хэрэгжих бүсийн иргэд, оршин суугчидад ач холбогдолыг ойлгуулж нэгдсэн ойлголттой болгож тэдний оролцоо, нөөцийг нэгтгэхийг эрмэлзэж байна. Төсөл хэрэгжсэнээр иргэдийн амьдрах орчныг сайжруулах, нийтийн орон зайг илүү аюулгүй, тав тухтай болгох, орон нутгийн оролцоог нэмэгдүүлэх юм.
Төслийн онцлог шинжүүд:
- Бага зардалтай, хурдан хэрэгждэг – түр гудамжны сандал, унадаг дугуйн зам, ногоон байгууламж зэргийг туршилтаар хийдэг.
- Иргэдийн оролцоо – орон нутгийн иргэд санаачилга гарган, дизайны шийдлийг хамтдаа гаргадаг.
- Туршилтын шинж чанартай – түр хугацаанд хийж үзээд үр дүнг нь үнэлсний дараа байнгын шийдэл болгох эсэхийг шийддэг.
- Олон төрлийн төсөл – явган хүний зам нэмэх, гудамжны урлаг, унадаг дугуйн зам, ногоон байгууламж, амралт чөлөөт талбай зэргийг хамарна.

"Дэлгэр говь" ногоон хөгжлийн төсөл
Сайншанд хотын зорилтот бүсэдмод тарих төслийг санаачилсан байгаль орчны нөхөн сэргээх, цөлжилттэй тэмцэх, экологийн тэнцвэрийг хангах зорилготой хэрэгжүүлнэ. Энэхүү төсөл нь 2030 он гэхэд 1 сая мод тарьж, ургуулах зорилготой.
Төслийн үндсэн зорилго
- Цөлжилттэй тэмцэх: Говийн бүсэд тарьсан мод нь хөрсний элэгдэл, салхи шуурганы нөлөөг бууруулах, хөрсний чийгийг хадгалах үүрэгтэй.
- Био олон янз байдлыг хамгаалах: Мод тарьснаар орон нутгийн ургамал, амьтны төрөл зүйлийг хамгаалах, сэргээх боломжтой.
- Нийгмийн оролцоог нэмэгдүүлэх: Төсөлд орон нутгийн иргэд, малчид, төрийн бус байгууллагууд хамрагдаж, хамтран ажиллах замаар орон нутгийн хөгжилд хувь нэмэр оруулах боломж бүрдэнэ.
- Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх: Мод тарьснаар агаарын бохирдлыг бууруулах, нүүрсхүчлийн хийн шингээлтийг нэмэгдүүлэх боломжтой.
- Амьдрах орчныг бүрдүүлэх: Ирээдүйн говийн хүний амьдрахад таатай орчныг бүрдүүлж амьдралын чанарыг нь сайжруулах боломжтой.
Төсөл хөтөлбөрүүд
Бидний хэрэгжүүлж буй төслүүд говийн иргэдэд үр дүн, өөрчлөлтийн түүхүүд.

"Би бариста” залуучуудад ур чадвар олгох, ажлын байрт бэлтгэх сургалт зохион байгуулагдлаа
Залуучуудын зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор кофе бэлтгэж, үйлчлэх соёл, мэдлэг, ур чадвар олгох “Би бариста” сургалтыг 2025 оны 4 сарын 3-аас 6-ны өдрүүдэд Дэлгэр говийн хүн сан болон Юнайтед Ресурсес ХХК хамтран амжилттай зохион байгууллаа.
Үр дүнд чиглэсэн сургалт зохион байгуулах зорилгоор 9 оролцогчийг сонгон шалгаруулан Сайншанд хотноо танхимын сургалтад хамруулсны зэрэгцээ Улаанбаатар хотод ROC Caffeine Bar -ийн кофены үйлдвэр, кофе шопуудтай танилцах аялал, дадлага хийх боломжийг олгосон нь энэхүү сургалтын онцлог юм.

Нийгмийн хариуцлагын хүрээнд Дорноговь аймгийн хүүхэд залуучуудад ур чадвар эзэмшүүлэх, боловсрол олгох болон зохистой хөдөлмөр эрхлэлтийг нь дэмжихэд хамтран ажилласан “Юнайтед Ресурсес” ХХК-ийн удирдлага, сургагч багш болон нийт хамт олонд талархал илэрхийлье.


Үр нөлөө
Говь нутгийн ирээдүйг хүн нь бүтээнэ
6
Хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээ
7
Хамтрагч байгууллагууд
1079
Төслийн үр шим хүртэгч
167 сая ₮
Хандив, тусламжийн санхүүжилт
Блог
Мэдээ, мэдээлэл, нийтлэл.

Сангийн удирдлагын төлөөлөл тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан оюутнуудтай уулзав

2024 оны санхүү, үйл ажиллагаагаа холбогдох төрийн байгууллагад тайлагналаа

Говийн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаанд Дэлгэр говийн хүн сангийн төлөөлөл оролцлоо
Сэтгэгдэл
Бидний хэрэгжүүлж буй төслүүд говийн иргэдэд үр дүн, өөрчлөлтөнд хүргэсэн түүхүүд
"Дэлгэр говийн хүн сан нь хүүхэд, залуучуудын хөгжлийн төлөө бодит хувь нэмэр оруулж буй нэр хүндтэй байгууллага юм."
Г.Март
Дорноговь аймгийн Засаг даргын орлогч
"Би бариста сургалтад хамрагдсанаар бариста хүнд шаардлагатай мэдлэг, ур чадварыг эзэмшиж, улмаар суралцангаа хөдөлмөр эрхлэх болсондоо баяртай байна."
А.Уран-Эгшиг
ЕБС-ийн сурагч
"Хүүхдийн хөгжил, хамгааллыг дэмжиж, сагсан бөмбөгийн спортыг олон нийтэд сурталчлаг таниулж 'Ирээдүй' хүүхдийн лигийг амжилттай зохион байгуулсанд талархал илэрхийлье."
О.Батжаргал
Дорноговь аймгийн Засаг дарга