DG Humans Logo

Блог

Мэдээ, мэдээлэл, нийтлэл.

Dghumans Startup Challenge хүүхдүүдэд зориулсан сургалт, уралдаан амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Dghumans Startup Challenge хүүхдүүдэд зориулсан сургалт, уралдаан амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Dghumans Startup Challenge хүүхдүүдэд зориулсан сургалт, уралдаан амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.“Дэлгэр говийн хүн сан” нь хүүхэд, залуучуудад боловсрол олгох, ур чадвар эзэмшүүлэхэд чиглэсэн сургалт, хөгжлийн хөтөлбөрүүдийг тогтмол хэрэгжүүлэх стратегийн хүрээнд Dghumans Startup Challenge–ийг 2025 оны 11-р сарын 29, 30-ны өдрүүдэд Сайншанд хотод амжилттай зохион байгууллаа.Тус сургалт, уралдааны зорилго нь хүүхэд, залуучуудад шинэ бизнесийн санаа, санаачилгыг амжилттай төсөл болгон хөгжүүлэх, загварчлах, турших, мөн хөрөнгө оруулагчдад зориулсан танилцуулга боловсруулахад шаардлагатай мэдлэг, аргачлалыг олгох байв.Арга хэмжээнд ерөнхий боловсролын сургууль болон коллежийн 14–18 насны 15 сурагч хамрагдсан бөгөөд стартап, энтрепренершипийн үндсэн ойлголт, загварчлах сэтгэлгээ, бизнесийн загвар, хамгийн бага зардлаар бүтээгдэхүүн үйлчилгээний анхны хувилбар боловсруулах арга, бизнес найраа хийх ур чадвар, олон талт санхүүжилт босгох боломжууд, оюуны өмчийн хамгаалалт зэрэг сэдвүүдээр сургалт орлоо.Сургалтын явцад оролцогчид өөрсдийн бизнес санааг танилцуулж, хамт оролцогчдоороо үнэлүүлэн, хамгийн олон санал авсан “Med express”, “Our press hub”, “Creative corner”, “Animal cafe” гэсэн дөрвөн санаанд хуваагдан баг бүрдүүлж ажилласан нь уралдааны үндэс болсон.Шалгаруулалтын комисст “Дэлгэр говийн хүн сан”-гийн төлөөлөл, төрийн байгууллага болон хувийн хэвшлийн төлөөлөл ажиллав.Нэгдүгээр байр – “Our press hub”13–18 насны ЕБС болон коллежийн суралцагчдад зориулсан тухтай орчин бүхий өөрийн болон хамтын хичээл, даалгавар хийх боломж, хэвлэх-хувилах үйлчилгээ, бичиг хэрэгслийн худалдаа, үнэгүй өндөр хурдны интернет, цайны булан, номын булан, дундын багаж хэрэгслийг нэг дор багтаасан цогц үйлчилгээний төв байгуулах санаачилга.Хоёрдугаар байр – “Creative corner”Байгальд ээлтэй, дахин давтагдашгүй гар урлалын бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд захиалгаар урлан хүргэх санаачилга.Гуравдугаар байр – “Med express”Эм болон эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг хэрэглэгчийн гэрт хурдан шуурхай хүргэх үйлчилгээ бүхий эмийн сангийн санаачилга.Дөрөвдүгээр байр – “Animal cafe”Гэрийн тэжээвэр амьтдад эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх, тэжээвэр амьтан болон холбогдох хэрэгсэл худалдаалах, хаягдсан амьтдыг эмчилж эзэнтэй болгох, амьтанд хайртай хүүхдүүдэд цагийн ажил хийх бололцоо олгох, мөн амьтанд хайртай хүмүүсийг холбох орчин бүрдүүлэх санаачилга шалгарлаа.

Хятад хэлний анхан шатны сургалтын бүртгэл эхэллээ
Боловсрол

Хятад хэлний анхан шатны сургалтын бүртгэл эхэллээ

 📢 Хятад хэл хамтдаа сурцгаая!Дэлгэр говийн хүн сангаас Сайншанд хотын хүүхэд, залуучууд болон тэдгээрийн асран хамгаалагчдын гадаад хэлний боловсролын хэрэгцээ, зан төлөвийг тодорхойлох “7 О” судалгаа-г 2024 онд зохион байгуулсан.Судалгаагаар:🌍 Олон улсын ерөнхий хэрэглээ, суралцах зорилгоос шалтгаалан англи хэл хамгийн эрэлттэй байна.🎓 Мөн ирээдүйд их сургуульд суралцахад хямд зардалтай, эх оронтой ойр, соёл, бизнесийн нөлөө зэрэг хүчин зүйлээр солонгос болон хятад хэл сурах сонирхол өндөр байгааг тогтоосон.Иймд сангийн сургалтын нэгжээс орон нутгийн хүүхэд, залуучуудад гадаад хэлний боловсрол эзэмших боломжийг олгох зорилгоор:“Хятад хэл хамтдаа сурцгаая!”Анхан шатны төлбөртэй сургалтыг зохион байгуулах гэж байна.✅ Сургалтад Хятад хэл сурах чин хүсэл, эрмэлзэлтэй 20 хүүхдийг сонгон шалгаруулан хамруулна.⏳ Та бүхэн яаравчлан сургалтад хамрагдах хүсэлт бүхий бүртгэлээ хийлгээрэй!БҮРТГЭЛ ХИЙЛГЭХХолбоо барих: 94098899Хаяг: Сайншанд хот, 7-р баг, Мандах наран 5 хороолол, 502а байр, 3-р давхар

Ж

Ж.Хишигсайхан

Сэтгүүлч

Сангийн удирдлагын төлөөлөл  тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан оюутнуудтай уулзав
Боловсрол

Сангийн удирдлагын төлөөлөл тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан оюутнуудтай уулзав

"Дэлгэр говийн хүн" сан нь говийн бүсэд эрэлт хэрэгцээтэй, дутагдалтай мэргэжлээр дотоодын их сургууль, коллежид суралцаж буй болон элсэгч оюутнуудыг дэмжих, орон нутгийн хөгжилд хувь нэмэр оруулах чадвартай хүний нөөцийг бэлтгэх зорилгоор сургалтын бүтэн төлбөр бүхий тэтгэлэг олгодог. 2024-2025 хичээлийн жилд 70 сая төгрөгийн тэтгэлгийн санг Хөвсгөл, Дэлгэрэх, Замын-Үүд, Айраг, Алтанширээ, Иххэт, Сайншанд гэсэн 7 сумын19 оюутны сургалтын төлбөрт зориулсан. 2025 оны 2 сарын 1-ны өдөр сангийн удирдлагын төлөөлөл тэтгэлэг хүртсэн нийт оюутнуудтай уулзалт зохион байгуулж тэтгэлгийн журам, тэтгэлэг хүртсэн оюутнуудыг сургалтын хөтөлбөрөөс гадуур чадавхжуулах талаар ярилцав.Тухайлбал, оюутнууд сургуулиа төгсөөд ажлын байрны шаардлага бүрэн хангахад нэмэлт ур чадваруудыг шаардаж буй тул тэтгэлгээр суралцагч оюутнуудын гадаад хэл, программ хангамж, ажлын байрны соёл болон харилцааны ур чадваруудыг сайжруулахад анхаарч нэмэлт хөтөлбөрт хамруулах юм. 

Ж

Ж.Хишигсайхан

Сэтгүүлч

2024 оны санхүү, үйл ажиллагаагаа холбогдох төрийн байгууллагад тайлагналаа
Хариуцлагатай засаглал

2024 оны санхүү, үйл ажиллагаагаа холбогдох төрийн байгууллагад тайлагналаа

Монгол Улсын “Төрийн бус байгууллагын тухай” хуульд заасны дагуу “Дэлгэр говийн хүн" сан 2024 оны санхүү, үйл ажиллагааны тайлангаа хуулийн хугацаанд www.e-mongolia.mn платформ ашиглан төрийн холбогдох байгууллагад хүлээлгэн өгсөн. 2024 онд тус сангаас даан 1 хөтөлбөр, оролцогч талуудын хамтын ажиллагаатай 1 арга хэмжээнд санхүүгийн дэмжлэг үзүүлэн ажиллаа. Тухайлбал:• Орон нутагт эрэлт, хэрэгцээтэй мэргэжлээр дотоодын ХААИС, ШУТИС, МУИС, МУБИС, АШУҮИС, ИЗИС, СИТИ болон ТЗДС-д суралцаж буй 19 оюутанд сургалтын төлбөр хэлбэрээр тэтгэлэг олгосон.• Ерөнхий боловсролын 7 сургуулийн 24 багийн 270 гаруй тамирчин хүүхдүүд оролцсон сагсан бөмбөгийн “Ирээдүй хүүхдийн лиг”-ийг зохион байгуулахад санхүүгийн дэмжлэг үзүүлсэн.

Д

Д.Бат-Отгон

Гүйцэтгэх алба

Говийн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаанд Дэлгэр говийн хүн сангийн төлөөлөл оролцлоо
Мэдээлэл

Говийн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаанд Дэлгэр говийн хүн сангийн төлөөлөл оролцлоо

Говийн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаан Дорноговь аймгийн Сайншанд хотод зохион байгуулагдаж Дэлгэр говийн хүн сангийн төлөөлөл оролцлоо.Тус хуралдаанд Засгийн газрын гишүүд, говийн бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүд, аймгуудын удирдлагууд, эрдэм шинжилгээ, судалгаа байгууллага, олон улсын байгууллага болон төрийн бус байгууллагын төлөөллүүд оролцсон бөгөөд бүсийн хөгжлийг хязгаарлаж буй хүчин зүйлсийг орон нутагт нь хэлэлцэн шуурхай шийдвэрлэх, харилцан санал солилцож нэгдсэн ойлголтод хүрэх, “Монгол Улсын Бүсчилсэн хөгжлийн бодлого”-ыг хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой гэж оролцогч талууд онцолсон.Дэлгэр говийн хүн сан нь “Говийн хүний хөгжлийг тогтвортой үр дүнд хүргэхэд дэмжлэг үзүүлэх” зорилготой бөгөөд засаглалын стратегийн чиглэлийнхээ хүрээнд ил тод, нээлттэй, хариуцлагатай, сайн засаглалд  иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглүүлэгч болох зорилт дэвшүүлсэн ажиллаж байна.Ялангуяа, хөгжлийн бодлого төлөвлөлт, хэрэгжилтэд иргэд, олон нийтийн оролцоо, хяналтыг сайжруулах замаар үр дүн болон зөвхөн эдийн засаг бус, нийгэм, байгаль орчны хөгжилд чиглүүлэх үйл ажиллагааг дэмжин ажиллаж байна. Энэ нь бүс нутаг, орон нутгийн тогтвортой хөгжүүлэхэд чухал болохыг олон улсын байгууллага, түншлэгч орнуудын “бүсчилсэн хөгжлийн бодлого”-д илэрхийлсэн байр сууриас харагдаж байна.

Ж

Ж.Хишигсайхан

Сэтгүүлч

"ХҮНСАН Боловсролын Хурдасгуур Лаб" байгуулан хөгжүүлэхээр шийдвэрлэв
Боловсрол

"ХҮНСАН Боловсролын Хурдасгуур Лаб" байгуулан хөгжүүлэхээр шийдвэрлэв

Дэлгэр говийн хүн сан нь Стратеги төлөвлөгөө-2030 бодлогын баримт бичгийнхээ “Хүүхэд залуучуудын боловсрол ба эрүүл мэнд” зорилгын хүрээнд “Хүүхэд, залуучуудад боловсрол олгох, ур чадвар эзэмшүүлэхэд чиглэсэн сургалт, хөгжлийн хөтөлбөрүүдийг тогтмол хэрэгжүүлэх, дэмжих"-ээр төлөвлөсөн билээ.Сангийн Удирдах зөвлөлийн 2025 оны 8 сарын 15-ны өдрийн ээлжит хурлаар хүүхдүүдэд дэлхийн иргэн болж төлөвшихөд шаардлагатай боловсролыг шилдэг, бүтээлч арга хэрэгслээр эзэмшүүлэх зорилгоор дэргэдээ “ХҮНСАН Боловсролын Хурдасгуур Лаб” байгуулан, хөгжүүлэх шийдвэрийг гаргалаа.Тус нэгж нь хүүхдүүдэд гадаад хэл, мэдээлэл технологи, дижитал ур чадвар, “STEAM” боловсрол зэрэг сургалтын үйл ажиллагаа эрхлэх,  уралдаан, тэмцээн, арга хэмжээ зохион байгуулах болон хувийн хэвшил, олон улсын байгууллагатай хамтран суралцах үйл явцыг үр дүнтэй, хүртээмжтэй болгох чиглэлээр ажиллах юм.“ХҮНСАН Боловсролын Хурдасгуур Лаб” нь 2025 оны 9 сараас хүүхдүүдэд чанартай гадаад хэлний боловсролыг орон нутагтаа эзэмших боломжийг олгох зорилгоор АНГЛИ ХЭЛ, ХЯТАД ХЭЛНИЙ СУРГАЛТ-ын үйл ажиллагаагаар эхлэхээр боллоо.Сургалтын онцлог нь:Үр дүнд чиглэсэн, олон улсын стандартад нийцсэн сургалтын хөтөлбөр;Хүүхэд төвтэй, бүтээлч, инновцад суурилсан сургалтын арга;Таатай сургалтын орчин;Чадварлаг, манлайлагч дотоод, гадаадын багш зэрэг.“ХҮНСАН Боловсролын Хурдасгуур Лаб”-ийн цахим хуудас

Ж

Ж.Хишигсайхан

Сэтгүүлч

"Би Бариста" сэдэвт зорилтот сургалтыг үр дүнтэй зохион байгууллаа
Хөтөлбөр

"Би Бариста" сэдэвт зорилтот сургалтыг үр дүнтэй зохион байгууллаа

Залуучуудын зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор кофе бэлтгэж, үйлчлэх соёл, мэдлэг, ур чадвар олгох “Би бариста” сургалтыг 2025 оны 4 сарын 3-аас 6-ны өдрүүдэд Дэлгэр говийн хүн сан болон Юнайтед Ресурсес ХХК хамтран амжилттай зохион байгууллаа.Үр дүнд чиглэсэн сургалт зохион байгуулах зорилгоор 9 оролцогчийг сонгон шалгаруулан Сайншанд хотноо танхимын сургалтад хамруулсны зэрэгцээ Улаанбаатар хотод ROC Caffeine Bar -ийн кофены үйлдвэр, кофе шопуудтай танилцах аялал, дадлага хийх боломжийг олгосон нь энэхүү сургалтын онцлог юм.Нийгмийн хариуцлагын хүрээнд Дорноговь аймгийн хүүхэд залуучуудад ур чадвар эзэмшүүлэх, боловсрол олгох болон зохистой хөдөлмөр эрхлэлтийг нь дэмжихэд хамтран ажилласан “Юнайтед Ресурсес” ХХК-ийн удирдлага, сургагч багш болон нийт хамт олонд талархал илэрхийлье. 

Д

Д.Бат-Отгон

Гүйцэтгэх алба

“Ирээдүй” хүүхдийн сагсан бөмбөгийн лигийг үр дүнтэй зохион байгуулагдаж өндөрлөлөө
Арга хэмжээ

“Ирээдүй” хүүхдийн сагсан бөмбөгийн лигийг үр дүнтэй зохион байгуулагдаж өндөрлөлөө

Дэлгэр говийн хүн сангаас  хүүхдүүдийн бие бялдрын хөгжил, эрүүл мэндийг дэмжих, сахилга бат, хамтын ажиллагаа, манлайллын чадварыг хөгжүүлэх болон охид, хөвгүүдийн адил тэгш спортод хамрагдах боломжийг нэмэгдүүлэх зэрэг зорилгоор "ИРЭЭДҮЙ" хүүхдийн сагсан бөмбөгийн лигийн ерөнхий ивээн тэтгэгч, дэмжигч байгууллагаар ажилласан.Тус арга хэмжээнд Ерөнхий боловсролын 7-н сургуулийн 24 багийн 270 гаруй тамирчин хүүхдүүд оролцлоо.  Арга хэмжээний хаалтын үеэр Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргалаас Дэлгэр говийн хүн сангийн Удирдах зөвлөлийн дарга Ж.Одхүүд хүүхдийн хөгжил хамгааллыг дэмжих, сагсан бөмбөгийн спортыг олон нийтэд сурталчлан таниулж тус арга хэмжээг амжилттай зохион байгуулсанд талархал илэрхийлэв.

Ж

Ж.Хишигсайхан

Сэтгүүлч